Импортын тахианы мөчөөс их хэмжээний E.Coli БАКТЕРИ илэрчээ
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өнгөрсөн долдугаар сарын 9-өөс энэ сарын 25-ыг хүртэл хугацаанд 2133 аж ахуйн нэгж, иргэний 91 мянган тонн, 4.1 сая ширхэг импортын бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр 58 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох зөрчлийг илрүүлэн шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, энэ сарын 23, 26-нд нэр бүхий хоёр компанийн БНХАУ-аас Замын-Үүд боомтоор орж ирсэн 25 тонн тахианы мөчид хийсэн шинжилгээгээр e.coli бактерийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарчээ. Мөн тус бараа нь бичиг баримтын зөрчилтэй байсан учир Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэжээ.
E.coli гэдэг нь 2.0 микрометрийн урт, 0.5 бичил мм диаметртэй бактери юм. Амьдрах орчин нь хүний биеэс гадна хүнсний ногоо, тэр дундаа төрөл бүрийн бордооны бүхий л давхаргад дасан зохицдог. Бактери карбон, диксод, этанолын хүчлийг даах чадваргүй ч хүний биеэс хүчилтөрөгчийн хангамж авсны дараа энэ бүхнийг тэсэн гарах дархлаатай болдог нь туйлын аюултайд тооцогддог аж.