Баянгол дүүргийн 4-р хороонд чөлөөлсөн газарт автомашины ил зогсоол байгуулна

2021 оны 8 сарын 27

Arslan.mn

Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг буулгаж, газрыг чөлөөлж, тохижуулах ажил үргэлжилсээр байна.

Энэ хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлах найман ширхэг тоосгон гарааш, 8 дугаар байрны хойд орцыг хааж барьсан 195 м.кв талбай бүхий нэг өргөтгөлийн барилгыг нураажээ.

Arslan.mn

Ингэхдээ Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/363 тоот захирамжийг үндэслэсэн байна. Албадан чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэсэн бөгөөд чөлөөлөгдсөн газарт автомашины ил зогсоол, тохижилтын ажил хийгдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630284
13 эможи

Zol
2021-08-28 17:59
Talarhaj bnaa. Zai talbai hetsuu bolson tsagt saihan ajil boljee. Huuhdee hutluud aidastai l yvah ym. 38 surguuliin bariin tald yg suragch etseg ehchuud yvdag zam deer avtougaalga bgaa. Ter ystoi hetsuu gazar. Ugaalgaj bgaa mashin yg zam deer tavina. Tom haalgaa delgeed zam haachna. Hun bolgon l toirch garna. Eniig shiidverleh bolomj bgaa yu?
Иргэн
2021-08-28 12:05
БГД ийн засаг дарга сайн ажиллаж байна Хот бол нийтийн эзэмшлийн газар ийм шийдвэр гаргасанд талархаж байна 20 р сургуулийн баруун хойно хэсэг гарааж .хогийн цэг байрлаж иргэд автобусны буудал хүрч чадахгүй гараажууд дуэдуур шөнө өдөр айж явж байна Энэ хэсгийн гараажиыг буулгаж эрүүл орчин үүсгэхийг хүсье БГД ийн засаг даргын шийдвэр маш зөв Хотод та нар нийтийн эзэмшлийн газар амьдарч байгаа шүү 20 р сургуулийн баруун хойно хэсэг газарт хогийн цэг.гараажнууд замбараагүй байдгаас иргэд автобусны буудал ч хүрч чадахгүй өдөр шөнө айж явж байна Энэ хэсгийг бас буулгаасай
Bat
2021-08-28 07:48
Зөвшөөрөлтэй, бусдад ямар ч саад болоогүй гражууд байгаа. Харин тийм гражуудын өнгө үзэмжийг сайжруулах, орчноо цэвэр байлгах тал дээр тэр эздүүдэд нь үүрэг болгох хэрэгтэй. Хэт нэг талыг баримтлан бүгдийг буулгах нь тийм ч зөв шийдвэр биш... Тэд ч бас Монгол улсын иргэд.
ЖБатзоригт
2021-08-27 20:43
БГД засаг даргын захирамж нь Монгол улсын иргэний өмчлөх эрхэд халдсан хууль зөрчиж гарааш өмчлөгчид мэдэгдэхгүй хулгайгаар шууд халдаж нурааж бна Иргэн би хууль хяналтын байгууллагад хандаж хууль зөрчсөн үйодлийг таслан зогсоох болно Монгол улсад Ардчилсан шударга ёс зөрчигдөх болсонд гүнээ харамсаж бна
keyboard_arrow_up