ДЭМБ энэ намар шинэ тахалд бэлэн байхыг анхааруулав
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал Тедрос Адано Гебрейесус улс орнуудыг энэ намар дахин шинэ тахлын эсрэг бэлтгэлтэй байж, хари арга хэмжээ авахыг уриалав. Тэрбээр энэ талаар Жене хотноо болсон мэдээллийн үеэ ДЭМБ-ын “Твиттер” хуудсаар дамжуулан мэдээлэв. Түүний хэлснээр, Дэлхийн нөхцөл байдал хэдийгээр тогтворжиж эхэлж байгаа өвчлөл, нас баралтын түвшин маш өндөр хэвээр байна. “Ирэх гурван сар бол ирээдүйд дэгдэх тахлын эсрэг бэлтгэл хийх, хариу арга хэмжэ авах чухал үе байх болно” хэмээн Гебрейесус хэлэв.
Нийтлэх Дэлхий дээр өдөр бүр илэрч байгаа коронавирусийн халдварын тохиолдол, на баралтын тоо тогтворжиж байгааг ДЭМБ-ын тэргүүн онцлов. Гэсэн ч, энэ тогтворто байдал маш өндөр түвшинд байгаа, учир нь халдварын 4,5 сая гаруй тохиолдо бүртгэгдэж, өдөрт 68 мянган хүн барж байгааг ч онцоллоо. Өмнө нь, ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумья Сваминатан коронавирус нь Энэтхэг эндемик шинжтэй өвчлөл болсон гэж мэдэгдэж байв. Эндемик гэдэг бол зөвхөн тухай бүс нутагт тархсан өвчлөл бөгөөд Энэтхэг улс яг одоогийн байдлаар өвчний дэгдэл зөвхөн тус улсын зарим бүс нутагт дэгдээд байгаа юм. Наймдугаар сарын 14-нд ДЭМБ-аас мэдээлснээр, Дэлхий даяар хүүхдүүдийн дун “COVID-19” коронавируст халдвараар нас барах тохиолдол, эзлэх хувь нэмэгдэж байга ба энэ нь ихэвчлэн хүн амын вакцинжуулалт өндөртэй улс орнуудад ажиглагдаж байга аж.