ЗАМЫН-ҮҮД: Хилийн хяналтад 2394 ААН, иргэний 4,1 сая ширхэг бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ

2021 оны 8 сарын 27

Arslan.mn

Энэ оны долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 25-ыг дуустал Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын алба экспорт, импортын хяналтад нийтдээ 2394 ААН, иргэний 1,1 тэрбум гаруй тонн, 4,1 сая ширхэг бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийн ажиллажээ.

Мөн импортын хяналтын хүрээнд 24 мянга гаруй экспортын хяналтын хүрээнд 19 мянга гаруй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилласан бөгөөд бараа, бүтээгдэхүүний хувьд экспортын хяналтад 251 ААН, иргэний нэг сая гаруй тонн бараа хамрагдаж, холбогдох зөрчил, дутагдлыг арилган, хяналтын ажлыг уртасгасан цагаар хийн ажиллаж байна.

Импортын хяналтад 2133 ААН, иргэний 91 мянган тонн, 4,1 сая ширхэг бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж ажиллалаа.  Нийт  58 иргэн, ААН байгууллагад холбогдох зөрчлийг илрүүлэн шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630275
0 эможи

keyboard_arrow_up