БХТ: СХД-ийн 37-р хороо СУРГУУЛЬ-тай боллоо
2021 оны 8 сарын 27
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо ерөнхий боловсролын сургуультай боллоо. Тус хороо нь 6400 гаруй хүн амтай. Хорооны хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг гүйцэтгэж 640 хүүхдийн сургуулийг байнгын ашиглалтад өглөө. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан тус сургуулийн зураг төслийг "Барилга байгууламж" ХХК, "Си Жи Жи Си" ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
630272
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс