Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс есдүгээр сарын 1-нд тодорно

2021 оны 8 сарын 27

Arslan.mn

Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргүүдэд явагдах УИХ-ын нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд зохион байгуулагдах юм. Одоогийн байдлаар УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад болох нөхөн сонгуульд МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга игэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн Монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн-Электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний зориг ногоон нам зэрэг есөн нам оролцохоо илэрхийлээд байна. Тус намуудаас нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа өнгөрөгч наймдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 1 гэхэд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлэх ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630267
0 эможи

keyboard_arrow_up