Вакцины ГУРАВ ДАХЬ ТУНД 2582 иргэн хамрагджээ
2021 оны 8 сарын 27
Нийслэлийн хэмжээнд 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины
- 1-р тунд 587,
- 2-р тунд 2150,
- 3-р тунд 2582 буюу нийт 5319 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1-р тунгийн хамралт 73.9 хувь, 2-р тунгийн хамралт 68.8 хувь, зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 103 хувь, 2-р тунгийн хамралт 95.9 хувь тус, тус байгаа юм.
Зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины
- 1-р тунд 3989 /33.5 хувь/,
- 2-р тунд 2635 /22.1 хувь/,
мөн 12-15 насны хүүхэд
- 1-р тунд 74.658 /84 хувь/,
- 2-р тунд 54.146 /60.9 хувь/ хамрагдсан бол,
16-17 насны хүүхэд
- 1-р тунд 29.246 /86.3 хувь/,
- 2-р тунд 22.816 /67.3 хувь/ нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630263
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс