ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүүг “Морьтон групп”-ийн үүсгэн байгуулагчтай хамт шалгаж байна

2021 оны 8 сарын 27

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын дарга Ц.Ганхүү болон түүнтэй садан төрлийн холбоотой “Морьтон групп”, “Инэл” ХХК, “Эфэс” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн нэг С.Мөнхбат нарын гэр, албан өрөөнд АТГ-ын мөрдөгчид уржигдар орой нэгжлэг хийжээ. Улмаар Ц.Ганхүүгийнхээс 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, ам.доллар, евро зэрэг валют хураан авсан байна.

Түүний хүү, найз, садан төрлийнх нь хүн барилгын компанитай, албан тушаалаа ашиглаж тэдэнд давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн нэлээд хэдэн сарын өмнө хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдгийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд бидэнд мэдээллээ.

Ц.Ганхүү ГЗБГЗЗГ-ын даргын албан тушаалыг 2015 оноос хойш хашиж буй нэгэн. Харин түүний хамаарал бүхий хүмүүс нь Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг буюу дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж ашиглалтад оруулсан аж. Уг газрыг олгоход БХБЯ, БОАЖЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Барилгын хөгжлийн төвийнхөнд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630262
0 эможи

ард
2021-08-28 01:44
бүгдл газар зарж баяждагшдээ ниислэл байгаль орчин аялал б орчны яам газарын алба бүгд хулгааач амархан баяжагсадшдэээ
найз
2021-08-27 20:09
ӨДРИЙ ХООЛНЫ 200 - Н ОЛДСОН БАЙНА
Зочин
2021-08-27 15:46
хувиа бодсон ,их шуналтай гар даа сайн шалгах хэрэгтэй
ЗОЧИН
2021-08-27 14:30
АН-ЫН ҮЕИЙН БАТҮҮЛ ХУЛГАЙБААТАРТАЙ ХОЛБООТОН БАЙХ ШҮҮ 200 САЯ ЮУЧ БИШ ШҮҮ САЙН ШАЛГААРАЙ НУУСАН ЮМАНД УРХДУУЛААД ИЛЭЭД ӨНГӨРӨХ ВИЙ ШҮҮХ ГЭЖ НҮДЭЭ УНАГАСАН АВИЛГАЧИД ГЭЖ БАЙНА ЗҮГЭЭР ӨНГӨРӨХ ВИЙДЭЭ
Зрчин
2021-08-27 14:05
Нилээн тарган цатгалан өнглөг хулгайч нар бна даа
keyboard_arrow_up