Хугацаат цэргийн алба хаагч ЭЕШ өгч, МУИС-д суралцах батламжаа авчээ

2021 оны 8 сарын 27

Arslan.mn

Хилийн 0132 дугаар ангийн дугаар салбарт хугацаат цэргийн алба хааж буй ахлах байлдагч Баттөмөрийн Чинбат элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн оролцож, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд Программ хангамжийн мэргэжлээр суралцах батламжаа гардан авсан байна.

Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас "Эх орныхоо торгон хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүсэл мөрөөдөлдөө хүрч буй хилчин байлдагчдаа баяр хүргэе." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
4
confuse an post
angry an post
630258
18 эможи

keyboard_arrow_up