Энэ амралтын өдрүүдэд зүүнээс баруун дөрвөн зам хүртэлх авто хөдөлгөөнийг ТҮР ХААНА

2021 оны 8 сарын 27

Arslan.mn

Энэ амралтын өдрүүдэд Зүүнээс Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг түр хугацаанд хаан автомашингүй гудамж болгон, хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. 

Тодруулбал, наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг дараах зургаан байршилд зохион байгуулна. 

  1. Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, 
  2. Улсын их дэлгүүрийн урд талбай, 
  3. Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, 
  4. Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, 
  5. Бөхийн өргөөний хойд талын талбай, 
  6. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630250
1 эможи

тэнэгүүд
2021-08-29 19:12
9 сарын 1 болох гээд хүн бүр юмаа бэлдэж байхад манайх шиг төв замаа хаагаад түгжирэл үүсгэж байдаг газар байдаг болов уу? энийг сэтгэж хэнхгэлсэн хүмүүсийг чөтгөр аваасай
keyboard_arrow_up