“ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ” шинэчлэгдлээ

2021 оны 8 сарын 26

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийн даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Хууль зүй дотоод хэргийн яам болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдсон байна.

              Сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, түүний дотор ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоонд харьцуулахад өндөр, офицерын цолны зэрэг дэвийн шаардлагыг хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа зэрэгт иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд тус ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталдаг одоогийн мөрдөж байгаа “Цэргийн цол олгох журам”, дайчилгааны болон цэрэг стратегийн сургалтад оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цол олгодог хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулж, дээрх гажуудлыг засахаар ажиллаж байгаа гэнэ.

               Ажлын хэсэг цэргийн дүрэмт хувцасны хууль бус хэрэглээний талаар “Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх дүрэм”-д заасан хууль, эрх зүйн заалтуудын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар санал дүгнэлтээ бас боловсруулна. Ингэснээр цэргийн албаны нэр хүнд өсөж, цэргийн алба хаагчдын албаа хаах итгэл үнэмшил дээшлэнэ гэж үзжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн алба Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн алба Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн алба Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн алба  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630227
2 эможи

ЗОЧИН
2021-08-26 17:47
ЗӨВ БАЙНА, ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ЭХЛЭЭД ХУЙВАЛДАЖ АВСАН ХУЛИХ ХУРАНДААГАА ХУРААЛГААД , БАГА ДЭСЛЭГЧЭЭ АВВАЛ МАШ ЗӨВ ШҮҮ!!!
keyboard_arrow_up