Энэ жил орон нутгаас 75 мянга гаруй оюутан нийслэлд ирнэ

2021 оны 8 сарын 26

Хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ковидын улмаас хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллээгүй боловсролын салбарын хувьд энэ удаад танхимын сургалтаа нэгэнт нээсэн бол хаахгүй байх олон талт шийдэл, хувилбаруудыг сонгон хэрэгжүүлнэ хэмээн өнөөдөр салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Монгол Улсад энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчит нийт 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Тэр дундаа орон нутгаас 75, 523 оюутан нийслэлд ирэх аж.

Их дээд сургуулийн семинарын танхимд 40 оюутан, лабораторийн хичээлд 20 оюутнаас ихгүй байхаар хязгаарласан. Нийт 71 дотуур байранд тогтмол халдваргүйтгэл хийнэ. Оюутны байрын төлбөр жилийн 450-700 мянган төгрөг байх ба үүнээс нэмэгдэхгүй хэмээн БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга С.Должин хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах видеоноос хүлээн авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630222
0 эможи

keyboard_arrow_up