Цэрэг дэглэсэн этгээдүүд ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР суллагджээ

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Зэвсэгт хүчний 031 дугаар ангид шинэ цэргүүдийг халагдах цэргүүд нь дэглэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд түгж, шуугиан тарьсан. Үүнтэй холбогдуулж, цэрэг дэглэсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдсэн юм.

Тус хэргийг дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж, тавдугаар сард анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс тэднийг Өршөөлийн тухай хуульд хамруулж, ялаас чөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
4
630221
5 эможи

Зочин
2021-08-26 15:02
цэрэг дэглээд байвал төр өршөөнөө , сайн дэглээд бай гэсэн үг үү?
keyboard_arrow_up