Халамцуу Хаянгийн хатуу жиргээ юу өгүүлэв

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан, эдүгээ төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа үе үе жиргээнд хатуу үг чулууддаг. Тэр нь гэм биш зан, гэнэт биш хууч. Гэхдээ санаандгүй жиргээ, саваагүй цамнаа огт биш. Үг бүхэн нь хөвөнд боодолтой чулуу байдаг.

Д.Хаянхярваа дарга өчигдөр л гэхэд хэд хэдэн жиргээ угсруулан "шиджээ". Мэдээж улс төрийн гүн утга агуулгатай. Хатуу ширүүн өнгө аястай. Энхрий хайрт намдаа хаягласан энэ жиргээнүүдээрээ Хаян дарга юу өгүүлэхийг зорив. Бичлэгийн өнгө аясыг нь харвал тэрбээр нэлээд халамцуу байж уу гэмээр. Их л зориг орсон үедээ тэрлэсэн болов уу.

Arslan.mn

"Би бусдад буруу өгөх гэсэн юм биш. МАНай намын буруу гэж хэлэх нь ёс зүйд нийцнэ гэж бодож ийм жиргээ хийж байгаа юм.  Бурууг хамгаалж дуугүй байж тэвчихгүй юм байна. МАН-ын гишүүд минь намайг ойлгоорой. ЦААШИД Ч ХЭЛЭХ БОЛНО.!!!!!!!!!!!!!!!!" хэмээн тэрбээр жиргээгээ эхэлжээ. Улмаар:
"Одоо намаа биш улсаа бодох ёстой гэдгийг манай намын залуу дарга нар ойлгох байх гэж найдаж байна. Монгол  орон халамжийн улс байж хэрхэвч болохгүй" хэмээн онгодоо дуудаж,
"Хүссэннээ хийх бүх эрх мэдэл манай намд байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд маш өндөр эрх мэдэлтэй болсон. Одоо л эрс шийдэмгий ажиллах ёстой. Ард түмний хүлээлт, эцсийн найдвар байгааг ЕС мэдэрч байгаа гэж найдаж байна" хэмээн зангирмал үгсээр ээлжит бөөлөөнөө өндөрлөжээ.

Arslan.mn

Энэ бүхнийг нэгтгэн нэгт, харахад Д.Хаянхярваа улсын үйлдвэрийн захирал болсон ч улстөрчийн өнцгөөс жиргэж. Тэрбээр намынхаа дарга, Ерөнхий сайдад шууд хаяглан цээжний үгээ хэлж. Энэ нь халамцуу Хаянгийн хатуу үг гэхээс илүү түүний харьяалагддаг хотын фракц буюу М.Энхболдын бүлэглэлийн мессэж гэдэг нь тодорхой байна. Хаян дарга М.Энхболдыг өмөөрч жиргээнд хатуу үг шидэж, намынхаа 32:33-ын бүлгийн халз тулааны шийдвэрлэх сумыг тавьж явсан удаатай. Түүнээсээ болж УИХ-ын бүлгийн даргаасаа ховх татуулан унасан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630216
0 эможи

keyboard_arrow_up