Л. ЭНХ-АМГАЛАН: Энэ жил 88 их сургуульд 147 МЯНГАН ОЮУТАН суралцана

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

Их, дээд сургуулийн элсэлт, сургалтын асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна.

БШУЯ-ны Сайд Л.Энх-Амгалан: Монгол улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. ЭЕШ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, онцлог, тулгамдаж байгаа асуудал, шийдлүүд, вакцинжуулалт, хөдөө орон нутгаас ирэх 75 мянган оюутан, дотуур байр, сургалтын төлбөр нэмэгдэх эсэх, Боловрсролын зээлийн сангийн талаар мэдээлэл өгнө.

ЭЕШ-ын ирц 91 хувь байлаа, хүүхдүүд батламжийн хуудсаа аван их дээд сургуульдаа элсэж эхэлсэн. 2021 онд 31782 төгсөгч ЭЕШ өгсөн бол өнгөрсөн оны 8338 төгсөгч шалгалт өгөн батламжаа авлаа. Халдварын улмаас энэ жил 172 суралцагч ЭЕШ өгөөгүй нь тооцоолж байснаас харьцангуй бага байлаа. Тэд ирэх сарын 2-5-нд шалгалт өгнө. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа буюу 7-р сард шалгалт өгсөн бол 3000 гаруй хүүхэд, мянга гаруй багш тухайн үед өвчтэй байсан ба түүнээс гарах эрсдэл өндөр гарах байсан.  Тиймээс хойшлуулсан нь зөв шийдвэр байсан хэмээн дүгнэж байна.

ЭЕШ өгсөн суралцагчдын 90 гаруй хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд ЭЕШ өгөөд халдвар авсан тохиолдол гараагүй. Хэмжээст оноо буруу бодогдсон, хариу задарсан гэсэн худал мэдээлэл явсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч тест задраагүй, нэг хүүхэд л гар утсаа авч орсон зөрчил илэрсэн.

Цаашдаа жилд хоёр удаа ЭЕШ авах нь зүйтэй хэмээн тодорхойлсон. Мөн цаашид арван хичээлээрээ байх уу, хичээл сонголтоо нэмэх талаар хэлэлцэж байна. Хятад, Солонгос, Турк улс нь шалгалтын системтэй адилхан ба түвшингээр нь ангилах шаардлагатайг тодорхойлсон. Жишээ нь математикаа түвшингээр нь ангилж шалгалт авна.

Босго оноо, ур чадварын оноо гэсэн хоёр төрлөөр гаргасан. Хувийн их дээд сургуулиуд босго оноогоо дураараа буулгадаг үзэгдэл байдаг. Үүнээс болж 7200 хүүхэд хохирсон. Үүнд хариуцлага тооцох болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630206
0 эможи

keyboard_arrow_up