Хөл хорионд байсан 3840 хүнээс судалгаа авахад 20 хувь нь АМИА ХОРЛОХ тухай боджээ

2021 оны 8 сарын 25

Arslan.mn

Манай улсад амиа хорлох иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгааг статистик тоо харуулж байна.Тухайлбал, СЭМҮТ-өөс хөл хорионд байсан 3840 хүнээс судалгаа явуулахад 20 хувь нь амиа хорлох тухай бодсон байжээ.

Амиа хорлох тухай бодсон 957 оролцогчдын 60.9 хувь нь “Ингэж амьдрахаар үхсэн нь дээр” гэж хариулсан байна.

Нөлөөлж байгаа хүчин зүйлсээр нь авч үзвэл:

-30-39 насны гэрлэсэн, хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа

-500 мянган төгрөгөөс 1 сая төгрөгний дундаж орлоготой, энгийн ажил эрхэлдэг, хатуу хөл хорионоос шалтгаалж өрхийн орлого буурсан

-Өдөрт 6-аас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг

-Коронавируст халдвар “Ажил, амьдралд маш их нөлөөлсөн” цар тахлын дэгдэлтэд маш их санаа зовж байна гэсэн хариултыг өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630184
1 эможи

keyboard_arrow_up