Т.Рэнцэнбадам 24 хоногийн дараа хүүтэйгээ уулзлаа

2021 оны 8 сарын 25

Arslan.mn

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 24 хоногийн дараа хүү Р.Мөнххүрэлтэйгээ уулзлаа. Өмнөд хилээс хойд хил хүртэл хөндлөн гүйж яваа хилчин бүсгүй өнөөдөр Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа юм.

Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж энэ урт замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзсан байна.

Энэ үеэр эрдэнэ шиг хүний ганц хүү нь 24 хоногийн өмнө уртын аянд мордсон ижийтэйгээ ирж уулзсан байна. Хэсэг хором ч гэлээ ээжийнхээ халуун гараас атгаад гүйх хүүд хэзээ ч мартагдахгүй нандин агшинг бүтээсэн биз ээ.

Ээжийнх нь хүрэх газар хол учир хүүгээ үнэрлээд зорилгоо биелүүлэхээр гүйлтээ үргэлжлүүлэн цааш явлаа. Эх орны өмнө тангараг өргөсөн алба хаагч бүхэн ард чинь байгааг санаж, хичээгээрэй хилчин бүсгүй минь.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
59
haha an post
5
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
4
angry an post
2
630179
111 эможи

Ганцолмон
2021-08-28 02:07
Амжилт хүсие
naraa
2021-08-26 22:46
amjilt
Зочин
2021-08-26 21:48
Мундаг гэхээс өөр юу гэх вэ их тэвчээр шүү амьжилт хүсэе дүүдээ чи чадна....
zochin
2021-08-26 13:18
ymar ymaa hiij guij baigaa ym
Зочин
2021-08-26 13:01
amjilt
Зочин
2021-08-26 12:12
Mundag shvv amjilt
zochin
2021-08-26 11:44
vneheer mundag hicheegeerei bvsgvi min
Зочин
2021-08-26 09:08
Erhem busguid amjilt husie!
keyboard_arrow_up