Сургууль, цэцэрлэг эхэлж байгаатай холбогдуулан 5-10 хүүхдэд түүврийн аргаар пср шинжилгээ авна
Засгийн газрын өнөөдрийн /2021.08.25/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, хуралдаанаар 15 асуудал хэлэлцсэн бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ он дуустал буюу 12-р сарын 31-ныг хүртэл сунгаад байгаа бол манай улс нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэхээр яригдаж байгааг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрээр "ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан. Энэ багц шинжилгээ 13-45 мянган төгрөг, насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ" гэв.
Мөн манай улсын хувьд 65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд гурав дахь тунг хийх асуудлыг судалж байгаа бол вакциныг төлбөртэй хийх эсэх талаарх шийдвэр Засгийн газраас гараагүй бол 3 дахь тунг Файзер вакцинаар хийхээр төлөвлөлт хийж, татан авалт хийгдэж байгааг мэдээллээ.