Улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний түр зогсоосон хугацааг 12 сарын 31 хүртэл сунгалаа

2021 оны 8 сарын 25

Arslan.mnЕрөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжлээ. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгаж байна.  Ингэснээр одоогийн үргэлжилж байгаа Улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630174
2 эможи

keyboard_arrow_up