ХНХЯ: Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО“ төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ?

2021 оны 8 сарын 16

18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуу та “ОРОЛЦОО” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn ээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бүртгүүлээрэй.
Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ:
Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орон “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэс дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ.

Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд Та өөрийн регистрийн дугаараа оруулан шалгуулах юм. 
WWW.E-MONGOLIA.MN цахим системээр өөрсдөө бүртгүүлэх боломжгүй залуус: 
• Улаанбаатар хотод амьдардаг бол Нийслэлийн төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд, 
• Орон нутагт бол 21 аймаг, 330 суманд байрлах төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний  WWW.E-MONGOLIA.MN  цахим системийн операторуудад хандан бүртгүүлэх боломжтой. 
• Мөн дээрх байршлуудад Аймаг, дүүрэг, сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн албан хаагчдын тусламжтайгаар WWW.E-MONGOLIA.MN цахим системд нэвтрэн орж бүртгүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630148
0 эможи

keyboard_arrow_up