НАМЗХ-ны “Training of Trainer 2021“ сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

2021 оны 8 сарын 25

Arslan.mn

"Нийгмийн Ардчилал" Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Нийгмийн Ардчилал" залуучуудын академиас зохион байгуулж буй "Training of Trainer 2021" сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхэлж байна. Тус сургалт нь орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх зорилготой. Цаашлаад НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах явдал юм. 21 аймаг 9 дүүргээс шалгарсан нийт 30 хүн бүтэн нэг жилийн турш "Training of Trainer" сургалтад хамрагдах юм. Энэ удаагийн сургалт 8 сарын 23-наас 8 сарын 28-ны өдрүүдэд болно. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд залуус "Сургагч гэж хэн бэ", "Илтгэгчийн суурь ур чадварууд" , "Нийгмийн ардчиллын үнэт зүйл", "Сургагчийн ур чадвар", "Нийгмийн баримжаат эдийн засаг", "Ерөнхийлөгчийн сонгууль ба олон нийтийн зан төлөв" зэрэг хувь хүний хөгжил, сургагч багшийн мэдлэг авах олон сонирхолтой хичээлд хамрагдана.

Arslan.mn

Сургалтын нээлтэд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, дэд ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, дэд ерөнхийлөгч, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, дэд ерөнхийлөгч, УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, УЗ-ийн гишүүн Б.Нандин-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга Б.Галсан нар оролцлоо.

Нээлтийн үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил "Сургалтын гол зорилго нь 21 аймаг, 9 дүүргээс ирж буй залуус анхан шатандаа сурсан мэдсэн зүйлээ залуучуудад тайлагнах, мэдлэг, мэдээллүүдээ бусадтай хуваалцах явдал юм. Түүнчлэн энэ сургалтанд залуус нэгдэн оролцсоноор хувь хүний хөгжил зэрэг олон зүйлийг суралцан цаашид олон олон залуусыг чадавхжуулах ур чадвартай болно" гэдгийг хэлж байлаа.

Мөн Дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва “Уг сургалт шинийг сурсан шинэ үүд хаалга, боломжийг нээсэн, цаашлаад шинэ ур чадварыг олох боломжтой, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжийг бидэнд олгоно” гэлээ. Сургалтад "Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн захирал, хувь хүний хөгжил, бизнес менежментийн сургагч Б.Золбадрал, Удирдлагын академийн захирал Д.Суранчимэг Хувийн ур чадварын гуру "Дел Карнеги" сургалтын төвийн сургагч багш Э.Чинзориг, "POSITIVE MIND" буюу "Эерэг сэтгэлгээний давлагаа" төслийн удирдагч Н.Энхбаатар, "Mongolian leadership institution" гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв гэсэн шилдэг сургагч багшийн төлөөллүүд өөрийн мэдлэг чадвараа хуваалцах юм. Цар тахалтай холбоотойгоор сургалтад хамрагдах хүмүүс бүгд түргэвчилсэн тест өгч сөрөг хариутай бол сургалтад хамрагдаж байна. Бүтэн долоо хоногийн турш суралцсан төгсөгчид шалгалт өгөн, сертификатаа гардан авах юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630147
0 эможи

keyboard_arrow_up