Монголын баг тамирчид гараандаа “Танкийн биатлон 2021” тэмцээнд ТЭРГҮҮН БАЙР эзэлжээ

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

“Танкийн биатлон 2021” тэмцээнд оролцож байгаа багийн нэгдүгээр экипаж болох Монгол, Венесуэл, Сири, Вьетнам зэрэг улсын танкчид өчигдөр нэг гараанд уралдлаа.

  • Монгол Улсын Зэвсэгт хүчний танкийн даргаар дэслэгч М.Зундуйжамц /336/Танкийн ротын захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогчоор танкийн буудагч, хошууч З.Анхбадрах /311/,
  • Механик-жолоочоор ахлах ахлагч Д.Дэмидсүрэн /327 / нар уралдаж
  • Их буу болон пулемётуудын байнууд болох их бууны-3,
  • НСВТ пулемётын1,
  • ПКТ пулемётын 1-ийг бүрэн устгаж, нийт цаг 23.57 минутын амжилт үзүүлэн гараандаа I байрыг эзэллээ.

“Танкийн биатлон 2021” тэмцээний нээлт өчигдөр болсон бөгөөд тус ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Материал техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг нар оролцож баг тамирчидтай уулзаж баяр хүргэж амжилт хүссэн юм.

Ташрамд сонирхуулахад “Танкийн биатлон 2021” тэмцээнд 19 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр дивизионд 11 улсын 33 экипаж уралдахаас өчигдрийн байдлаар долоон экипаж уралдсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
12
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
630134
63 эможи

dalt
2021-08-28 22:41
Ёрөнхийлөгч чинь танк чинь биздээ.
Иргэн
2021-08-25 21:28
Ирэх жил энэ тэмцээнд ерөнхийлөгчөө оролцуулья.
Хайдав
2021-08-25 21:22
Хөөе Энэ одоо ямар олон генерал вэ? Бид яаж тэжээж дийлэх вэ? Автобусанд харагдахгүй юм. Яамаар ч юм бэ?
keyboard_arrow_up