БНСУ ирэх сарын 2-ыг хүртэл Монголоос транзит НИСЛЭГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ-аас 14 хоногийн  хилийн хязгаарлалт тогтоожээ. ЗТХЯ-ны  мэдээлснээр, энэ сарын 20-27 хүртэл бүх нислэгийг цуцалсан бол дахин долоо хоногоор сунгаж, ирэх сарын 2-ыг хүртэлх бүх нислэгийг цуцлахаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “БНСУ-д Улаанбаатар-Сөүл чиглэлийн наймдугаар сарын 13, 16-ны нислэгээр Covid-19 халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртггэдсэн. Халдвар бүртгэгдснээс хойш долоо хоногийн хугацаанд нислэгийг хязгаарлах журам байдаг. Энэ дагуу нислэгийг цуцалсан  байсан. Гэтэл энэ сарын 16-ны нислэгээр халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол дахин бүртгэгдсэн учраас хязгаарлалтыг  наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 2-н хүртэл сунгасан." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
630133
2 эможи

Зочин
2021-08-25 09:27
Манайхан хуурамж ПСР шинжилгээний дүн авч гадагшаа яваад бусдадаа гай болоод байх юм 14 хоног хаалгаад байхаар сургуульдаа явах залуусаас эхлээд эмчлүүлэх ажил албаар явах бүх хүмүүс гацаж байна ш дээ
Зочин
2021-08-24 19:57
Наадамдаад л байх юм. Гадаад улсууд н хил,боомтоо хаагаад л бах юм.Болжл байдаг юм
keyboard_arrow_up