Б.Баатархүү: Амиа алдсан хосын ГУРВАН ХҮҮХДИЙГ асран хамгаалагчид нь өгсөн

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Өчигдөр 17.30 цагт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан гэх цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу хэргийн газарт ажилласан. Одоогийн байдлаар 30-32 насны М, Б нар амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн хоёр амь хохирогч нь гэр бүлийн гишүүд байна. Буудалд хэд хоносон байна. Ямар нэгэн байдлаар архидан согтуурсан зүйл ажиглагдаагүй. Үхлийн шалтгааныг задлан шинжилгээний дүнд тогтооно. Эцсийн шалтгаан нь шалгалтын дараа ил болно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гурван хүүхдийг нь асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн." гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630127
0 эможи

keyboard_arrow_up