ЗАМЫН-ҮҮД: Нууцаар хил нэвтрүүлэх гэж байсан ЗЭС, АДУУНЫ өлөн гэдсийг ИЛРҮҮЛЛЭЭ
2021 оны 8 сарын 24
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр Экспортын хяналтын талбайд хууль хяналтын байгууллагатай хамтран "56-99 УБТ", " 85-11 УБИ" улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрчээ. Тухайлбал дээрх машины дугуйны завсарт 574 кг адууны өлөн гэдэс, 1,2 тонн зэсийг хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ.
Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт, шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд явуулж байгаа учраас зөрчлүүдийг цаг алдалгүй илрүүлэн, шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Эх сурвалж: Замын-Үүд Хилийн мэргэжлийн хяналтын алба
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
630120
3 эможи
Зочин
2021-08-24 20:06
Гаргаачээ.Нэг ч гэсэн Монгол айл орлоготой байг л дээ.Адууны өлөн хаягдаж л байгаа ш дээ...
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс