АНУ-аас их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хүлээн авсан иргэний шүүх хурал хойшлов

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан АНУ-аас их хэмжээний буюу 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамин /мөс/ төрлийн сэтгэцэд нөлөөтэй бодис захиалан хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг 2019 оны хоёрдугаар сард гарсан.

Хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "19-32 насны гурван этгээд /нэг эмэгтэй, хоёр эрэгтэй/ их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоосон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2, 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байна" хэмээн мэдээлж байв. Эл хэргийн шалгалтын ажиллагаа дуусжээ.

Нийслэлийн прокурорын газраас их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, хүлээн авсан Т гэгчид ЭХТА-ийн 18.5.3, 20.7.1, 20.7.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг наймдугаар сарын 23-ны даваа гарагийн 13.30 цагт товлосон ч есдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630115
0 эможи

keyboard_arrow_up