ШУУРХАЙ: Гашуунсухайт-Ганцмод боомт өнөөдрөөс эхлэн дахин “тэг“ зогсолт хийлээ
2021 оны 8 сарын 24
БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 хоног зогсоохоор болсон талаар Хятадын тал мэдээлжээ. Шалтгаан нь тус улсад Covid-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдсэн гэж мэдээлж байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос тодруулахад “БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 зогсоохоор болсон нь үнэн. Монголын талаас Covid-19 халдварын тохиолдол /нүүрс тээврийн жолооч/ бүртгэгдсэн. Цаашид нүүрс тээвэрлэлтийн шинэ гарц бодлого төлөвлөлтийн асуудлаар өнөөдөр үдээс хойш Сангийн яаманд хуралдана” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
630114
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс