Нарны хорооллоос үсэрсэн залуу сэтгэл гутралд орж, гурав хоног унтаагүй байжээ

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны хорооллын 27-р байрнаас 27 настай А унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэрэг өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн 15:28 цагт болсон бөгөөд “Хүн өндрөөс уналаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Ийнхүү шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач нь Баянзүрх дүүрэгт амьдардаг, сэтгэл гутралтай, сүүлийн гурав хоног унтаагүй, найздаа “амьдрал утгагүй байна” гэх зүйлсийг хэлсэн гэжээ. Хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
2
yay an post
1
sad an post
55
ouch an post
4
confuse an post
5
angry an post
6
630102
80 эможи

keyboard_arrow_up