Говь талын нутгаар аагим халуун үргэлжилнэ

2014 оны 7 сарын 26

Малчид, ард иргэдийн анхааралд!!!

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, говь талын нутгаар аагим халуун үргэлжлэхийг анхааруулж байна.

2014 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх хэсгээр бороо, баруун болон зүүн зүгийн нутгийн хойд, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6301
0 эможи
keyboard_arrow_up