Сургуулийн автобусуудын үзлэг оношилгоо 91 хувьтай үргэлжилж байна

2021 оны 8 сарын 23

Хүүхэд тээвэрлэх автобуснуудад хяналт шалгалт хийж байна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хийж, хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн цахим бүртгэл 41.7 хувьтай үргэлжилж байна. Харин 12-15 насны хүүхдүүдийн 55.9 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулжээ. Багш, ажилчдын 53.6 хувийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан байна.

Сургуулийн автобусуудыг өнгөрсөн долоо хоногоос үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд 91.02 хувьтай үргэлжилж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630092
0 эможи

keyboard_arrow_up