Шинэ сайд ховор ан амьтны зөвшөөрлийг шилэн болгоно гэснийхээ төлөө ширүүн дайралтад өртөв

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Уртнасан ан, амьтныг агнах тусгай зөвшөөрлийг шилэн болгохоо илэрхийлж, өмнө нь явж ирсэн буруу жишгийг таслан зогсоогоод байна.

Тухайлбал дээрх шийдвэртэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ховор ан, амьтныг агнахаар Монголын байгаль орчны иргэний зөвлөл хэмээх ТББ-аас ирүүлсэн зөвшөөрөл хүссэн хүсэлтийг олгохоос татгалзжээ. Гэтэл тус ТББ-ын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж хамгаалах бус агнах зөвшөөрлийг гацаалаа хэмээн уур хилэнгээ бадруулж, Н.Уртнасан сайд руу дайралт хийх болов.

Учир нь ховор ан, амьтныг ангах зөвшөөрөл авах замаар АНУ-ын иргэдэд монголын баялаг болсон ан амьтдыг агнуулж, олон жилийн турш ашиг хүртэж ирсэн үйл ажиллагаа тасалдсан тул ийнхүү амь зуулгаа авч үлдэхийн тулд арга бүхнийг сүвэгчилж байгаа бололтой.

Н.Уртнасан сайдын тухайд 2013 оны Засгийн газрын 93-р тогтоолоор батлагдсан ховор амьтан, агнах барих тусгай зөвшөөрөл олгох журмын хүрээнд холбогдох байгууллагын шалгуур үзүүлэлт, нөхцөл шаардлагыг ил тод болго, Тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх, Орон нутагт төвлөрч байгаа орлого, түүний зарцуулалт БНАТ-ын хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, мэдээллийг ил тод болгохоор болсон байна.

Мөн 2011 оны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоож, ховор амьтан хамгааллын зардлын төсвийг нэмэгдүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630089
12 эможи

irgen
2021-08-25 00:04
zov do ho.urid2ni ogch bsan zovshoorliig ch il bolgoh heregtei.Oyunhorol hichneen shonhor haash ni gargaj heden dollar haana tushaasan g.m.
irgen
2021-08-25 00:04
zov do ho.urid2ni ogch bsan zovshoorliig ch il bolgoh heregtei.Oyunhorol hichneen shonhor haash ni gargaj heden dollar haana tushaasan g.m.
keyboard_arrow_up