KFC-ийн тахианаас дахин гурван иргэн хордлого авчээ
2021 оны 8 сарын 23
KFC-ийн сүлжээ ресторан Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн хэд хэдэн иргэд хордлого авсан талаар өмнө мэдээлсэн. Тухайн иргэд “Shigella spp” нянгаар халдвардлагдсан нь тогтоогдож байсан юм.
Тэгвэл дахин 3 иргэн 25-р эмийн сангийн салбараар үйлчлүүлэн хордлого авсан байна.
Тодруулбал: Тухайн гурван иргэн өнгөрсөн 21-ний өдөр 25-р эмийн сангийн автомашинтай үйлчлүүлэх хэсгээр үйлчлүүлэн багц худалдан авчээ. Тэр оройдоо бие нь эвгүйрч бөөлжин, суулгалт өгч нэг иргэн нь халуурч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар ч биеийн байдал нь дээрдэхгүй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
630086
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс