БОАЖ-ын сайдаар Н. Уртнасанг ямар ГАЙГААР томилж, төрийн тамга атгах эрх олгов?

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

БОАЖ-ын сайд Н. Уртнасан гуайн талаар таагүй мэдээлэл цахим орчинд түгжээ. Түүний талаар цахим хуудсанд төрийн тамгыг цүнхэлж, ажилчдаа салфетка авчраагүйн төлөө хэлэх хэлэхгүй үгээр загнадаг гэх яриа намдаагүй байтал сэтгүүлч Tseveenkherlen Tseveendolgor дахин нэг ноцтой мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрээр:

"БОАЖ-ын сайдаар Н.Уртнасанг ямар “гай”-гаар томилж, төрийн тамга атгах эрх олгочихов оо? Бүхэл бүтэн салбарын бодлого зангидах учиртай сайд хэмээн томилогдсон Н.Уртнасангийн талаар чих дэлдийж, нүд бүлтиймээр олон муу үгс, олон муухай авирыг сүүлийн өдрүүдэд хангалттай сонслоо. 

Төрийн хар хүн, жинхэнэ албан хаагч гэх ойлголтыг өнгөрсөн жилүүдэд үе үеийн сайд нараас харсан. Харин энэ удаад улаан цагаандаа гарсан сайданцарыг тэвчиж чадахгүй нь. Алба, хэлтэс, газрын дарга нараа өрөөндөө дуудаад, “Миний үгээр явахгүй бол зайл”, “Амьдралыг чинь 3 секундэд шийднэ...9 секундэд шийднэ...30 секундэд шийднэ" хэмээн орилж чарладаг эмэгтэй сайдын өрөөнд, сандал дээр нь сууж байна.

Ангийн квоттой холбоотой асуудал дэгдсэн мөч саяхных. Учир юу байв хэмээн тодруултал Сайд гуай өөрийнх нь нэр дэвшүүлсэн компанид эрх хуваарилсангүй хэмээн уурссан байх юм. Төрийн жинхэнэ албан хаагч, үе үеийн сайдын итгэл хүлээж ажилласан, насаараа шахуу энэ яаманд нэртэй явсан, Хүрээлэн буй орчин, амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлстийн дарга П.Цогтсайханыг энэ салбарынхан сайн мэднэ. Ууртай сайд өөрийнх нь компанийг дэмжээгүй гэдэг үндэслэлээр халчихсан байх юм.

Төрийн эрх атгасан Н.Уртнасан гуай өрөөндөө дарга, цэргүүдээ оруулж орилохоосоо өмнө бүх хүний утсыг хураачихдаг гэсэн. Булайг нь хэн нэгэн дэлгэхээс үхэтлээ айдаг хүний арга л даа. Ядаж байхад сайдын өрөө 2 давхарт. Цонх нь нээлттэй үед хашгирааг нь захын хүн сонсдог болсон байх юм. Туслахаа Г*ЧИЙ хэмээн хараах ердийн үзэгдэл. Тэр бүү хэл, П*ЗДА-г хангалттай урсгадаг гэх. А.Энхбат даргыг “Чи муу...” гэж байгаад загнадаг сурагтай. Уртнасан та байтугай энэ салбарын хэн ч Энхбат даргыг хүндэтгэн мэхийдэг юм шүү. Насыг нь бодохгүй юм гэхэд төрийн хар хүн гэдгээр нь хүндэтгэн СӨГД гэж хэлмээр байна. БОАЖЯ-ны газар, хэлтсийн бүх дарга нь ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ-ээр ажиллаж байна гээд бод доо. Түр-үүд жинхэнэ биш болохоор наад зах нь төрийн албан хаагчдын зэрэг, дэв, цалин хөлсний асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрчээ. Ийм шударга бус байж болно гэж үү.

Тэрнээс гадна яаманд Биоаюулгүй байдлын үндэсний хороо гэж бий. Биоаюулгүй байдлын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, биоаюулгүй байдлын олон улсын шинжээч, доктор С.БАЯРХҮҮ гэж мундаг эмэгтэй олон жил нэр төртэй, хариуцлагатайгаар хашиж байгаа хүн. Монголд төдийгүй дэлхийн олон оронд танигдсан, үнэлэгдсэн хүн. Сүүлийн үед С.Баярхүү PCR шинжилгээ хийж байгаа лабораторуудад тохиргоо үйлчилгээ хийх чухал ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм билээ. Тэгтэл дэлхийд үнэлэгдсэн мэргэжлийн боловсон хүчин С.Баярхүү Н.Уртнасанд таалагдсангүй, ажлаа өг хэмээн дарамтлаад зогсохгүй халах тушаалыг нь гарга гэсэн үүрэг өгчихөж. XXI зуунд хүн төрөлхтний номер 1 асуудал болсон Биоаюулгүй байдал гэдэг тамга атгасан төрийн сайдаар хэмжигддэг, яригддаг ч юм биш. “Сайд чамайг хал гэсэн, тушаалыг чинь гаргаж байна” хэмээн Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын ТҮР ОРЛОН Ч.Уранчимэг залгасан байх юм.

Сайдын зөвлөхөөр өдгөө ажиллаж байгаа Ё.Онон маш олон хууль, дүрэм, журмын боловсруулалтад ажилласан, туршлагатай, чадвартай эмэгтэй байдаг. Тэгтэл Ононг бас “ЗАЙЛААРАЙ” хэмээн атамандаад амжиж. Н.Уртнасан таны юу ч мэдэхгүй, угаасаа ч ойлгож чадахгүй бодлогын асуудлыг наад хүн чинь 10 хуруу шигээ ярина гэдгийг хэлчихье. Байгаль орчны салбарт ОЙН бодлогын асуудал бүхэлдээ хаягдаад байна. Ойн салбарыг хэрхэн өөд татах талаар үнэтэй зөвлөгөө өгөх мэргэшсэн боловсон хүчин Монголд олон байдаг юм шүү, Н.Уртнасан гуай.

Байгаль орчны салбарт АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ онцгой үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд яам яамны суганд хавцуулагдаж, гадуурхагдан жижгэрсээр тус яамны ГАЗАР төдийгөөр ажиллаж байгаа Аялал жуулчлалын газрын дарга С.Баясгалан ууртай сайдын дарамтаас болж халагдах өргөдлөө өгчихсөн сураг дууллаа. Хэдийгээр анх туршлагагүй шинэ дарга хэмээн салбарынхандаа нүдүүлж байсан ч өнөөдөр хэний ч өмнө аялал жуулчлалын бодлогын асуудлыг түүртэлгүй ярих, мэдэх хүн болсон, С.Баясгалан дарга. Мэргэшсэн, мэргэжлийн онцгой ур чадвар шаарддаг салбарт очсон Сайд энэ мэт мундагуудаа ашиглаж мэдэхгүй харамсалтайяа." хэмээн бичсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
4
630078
8 эможи

Дархан
2021-08-24 04:23
Очоод ганц өдөр нарийн бичиг хийж өгье тэгээд яахыг нь харья
Зочин
2021-08-24 02:53
Мөнгө өг тэгвэл жинхэлнэ гээд бгаа юм болов уу
Иргэн
2021-08-23 23:19
Сайд нараа томилж чадаагүй ЗГ-ын ажил явах уу? Мэргэжлийн биш дээр нь өшөө юмны сонирхолтой муухай ааштай энэ эмийг огцруулах хэрэгтэй! Ерөнхий сайд аа томилогдсон сайд нартаа дүн шинжилгээ хийгээд ажилдаа тэнцээгүй нөхдүүдийг эртхэн зайлуулаач улсын ажил унагаж таны толгойлсон засгийг муу харагдуулаад байна!
Зочин
2021-08-23 22:17
АРД ИРГЭД ЯАЖ АМЬДРАХ БОЛЖ БАЙНАА НАЙМААЧИД ЮМНЫ ҮНИЙГ ДУРААРАА НЭМЖ АРААТАН ШИНЖИНД ОРООД БАЙХАД ЗАСАГ ТӨР ЮУ БОДОЖ БАЙНАА.ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500000 БОЛГОХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ МУУ САЙН ХӨГШИД ЧИНЬ ХАИРААРАА ГАЗАР ХАТГАЛАА ШҮҮ ЭНЭ ЗАСГИЙН ӨНГӨН ДЭЭР ХӨГШИД ТУРЖ ҮХЭХ НЬ БОЛОЛТОЙ ҮНЭХЭЭР ӨРӨВДМӨӨР
Зочин
2021-08-23 21:51
Үнэн штээ, хоосон толгойтой шуналтай шулам. Яам даяараа мэднэ дээ
Зочин
2021-08-23 19:08
Худлаа байлгүй дээ.
Зочин
2021-08-23 18:08
Яаманд ажилладаг Ё.Онон гэдэг хүний захиалгаар бичигдсэн байх. Өмнө нь Оюунхорол сайдад хөөгдөхдөө бас л ингэж сайдыг гүтгэсэн мэдээллүүд хэвлэлд ажилладаг найзуудаар гаргаж байсан. Ашиг сонирхолын их зөрчил харагдаж байна.
Zochin
2021-08-23 16:07
Ene chini humusin erhig zurchij! huli bus uilajillaga yawax baiga um bish u! Ter erdemten doktorud! Engin humus ni hurtel meregilde sn ajila sain guitsetetgedeg humus bna shu de!!! Iim narin meregjilin dadlaga turshlagtai humus l meregjlunhe dagu ajilig ur buteltei hariutslagtai hine bz de!!! Ter saidin erh ashigt nitsulj ajillah esgui! Ulsin ajilig! huli durminh ni dagu haruytslagtai hij bj! Ulsin ajil yawagdh estoi! Manai mongold alva tushal hutsuldj said boloh gsn! Degur alvan tushald durtai! Turin ordon ru tolgoigo shurgulah durtai emegteichud ih bh um! Chadwar medleg ni! Daanch haana ch hurehgui um da! Iim emegteichud chini bur shunalaar l duren baidg um bna! Tolgoi tarhi ni bur ajilalgagui emegteichud baidg um bna! Yagad iim sonin humust degur sudal ugud!УЛС ОРНЫ АЖИЛД СААД ХИЙГЭЭД БАЙДАГ БАЙНА АА! ЭНЭ САЙДЫГ ӨӨРИЙГ НЬ Л ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА! ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД НЬ ЮУ ХИЙДЭГ БАЙНА! ЗАСГИЙН ГАЗАР Ч ЭНЭ ХҮНЭЭ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ! ОЛОН ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА!
Ц. Нарантуяа.
2021-08-23 15:57
Ямар ч чадваргүй мэргэжлийн бус сайд нэртэй дуракаас юунд нь айдаг юм!!!?? Яамны хэлтэс тасаг бүх ажилтан албан хаагчид гарын үсэг зураад нэг өглөө өөрийг нь сайдын өрөөнд оруулахгүй хөөх хэрэгтэй!!!???Ерөнхий сайдад албан бичиг явуулж хамтран ажиллахгүй гэдгийг хэлж шаардлага өг!!!???
Зочин
2021-08-23 15:41
Тэнд ажиллаж байсан ажилчдадаа яг ингэдэг бас нэг дарга болсон авгайг мэднэ.Элдвээр хэлдэг ажлыг нь өөрчилдөг.
zochin
2021-08-23 14:26
Ajlaa medehgui setguulch saidaa shiideee OYUKAA ingej neg yamiig uuriin huviin kompani met aashilj bolohgui bh daa
keyboard_arrow_up