Сүүлийн гурав хоногт зам тээврийн ослоор ДӨРВӨН ХҮН нас баржээ

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв сүүлийн гурав хоногт буюу энэ сарын 20-22-ны өдөр нийт 1048 мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 671 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс нийслэлд 14 хүн гэмтэж, орон нутагт 13 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ.  Харин хүүхэд гэмтсэн зургаан осол бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:
      Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-11
- Жолооч-1
- Зорчигч-3
Ослын хэлбэр:
- Гарцгүй-8
- Гарцтай-2
- Хоёр автомашин мөргөлдсөн-4
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
-Зорчигч-6
- Жолооч-10
-Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
-
Онхолдох -4
-Хоёр автомашин мөргөлдсөн-5
-Мотоцикл-6
-Хөдөлгөөн эхлэхдээ-1

Мөн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 328 зөрчил илрүүлсний нийслэлд 200 орон нутагт 128 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл хотруу чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүсэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Мөн замын хөдөлгөөнд явганаар оролцохдоо ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630068
0 эможи

keyboard_arrow_up