Автомашин онхолдож 49 настай эрэгтэй эд ангид хавчуулагдан нас баржээ
2021 оны 8 сарын 23
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Оросын булаг” гэдэг газар суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ. Тухайн дуудлагыг наймдугаар сарын 22-ны өдрийн 13:07 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн аж. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-гийн эзэмшлийн “Хайлюкс” загварын суудлын автомашин онхолдож жолооч 49 настай эрэгтэй П автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байна. Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гарган тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
630067
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс