ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 9427 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1327 дуудлага бүртгэгджээ
2021 оны 8 сарын 23
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд нийт 9427 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 1127
- Цахилгаан засвар үйлчилгээ - 1239
- Ус алдсан - 1327
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 500
- Хэрэглээний хүйтэн усны -94
- Ариутгах татуурга - 570
- Мэдээлэл өгсөн – 4073
- Харъяа бус -202
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
630056
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс