Азын дугаар дуудлагаар худалдаж, улсын төсөвт 1.7 тэрбумыг төвлөрүүлжээ
2021 оны 8 сарын 23
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу азын гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон билээ.
Тэгвэл гурван удаагийн дуудлага худалдаагаар 1026 дугаарыг 1.7 тэрбум төгрөгөөр борлуулж Монгол Улсын сан хөмрөгт төвлөрүүлжээ.
Дуудлага худалдааг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Е-Mоngolia цахим хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн үндэсний хороотой хамтран ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630055
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс