Гавьяат жүжигчин Б. Солонго олон улсын тэмцээнээс КОНЦЕРТМЕЙСТЕР шагнал хүртжээ
2021 оны 8 сарын 23
ОХУ-ын Санкт-Петербург хотноо алдарт дуучин Елена Образцовагийн нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын XIII тэмцээн энэ сарын 14-21-нд болж өнгөрлөө.
Тус тэмцээнд эх орноо төлөөлж манай хоёр уран бүтээлч 12 орны 209 дуучдаас шилдэг 15-д шалгаран амжилттай оролцжээ. Тэмцээний “Дипломант”-аар ДБЭТ-ын гоцлол дуучин Сосорбарамын Бат-Эрдэнэ шалгарсан бол “Шилдэг Концертмейстер” шагналыг ДБЭТ-ын ерөнхий концертмейстер, гавьяат жүжигчин Баттөмөрийн Солонго нар тус тус хүртжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630052
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс