Зарим баруун аймгуудаар цас оржээ

2021 оны 8 сарын 22

Зарим аймагт өнөөдөр өглөө цас орлоо. 

Өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр өнөөдөр өглөө 08:00 цагийн орчимд Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн зарим газраар 0.0-5.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Цагаанхайрхан, Зүүнхангайд 5 см, Завханы Сонгино суманд 5 см байна.

Мөн Завхан аймгийн Баянхайрханд 4 см, Цэцэн-Уулд 3 см, Говь-Алтайн Алтайд 3 см, Хөвсгөлийн Арбулагт 2 см, бусад нутгаар 0-1 см зузаан цастай байна гэж Ус, цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630041
0 эможи

keyboard_arrow_up