Баянбүрдийн тойргийн авто замын хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ

2021 оны 8 сарын 21

Arslan.mnЧингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог болон урд, хойд хэсгийн замыг энэ сарын 23-ны өдөр хүртэл хэсэгчлэн хааж, засварлаж буй талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас хоёр хоногийн өмнө дуусгаж, автомашины зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс бүрэн нээжээ.

Баянбүрдийн тойргийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлын өргөтгөл, хучилт, тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тухай Улаанбаатар зам засвар арчлалтын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630030
0 эможи

keyboard_arrow_up