ОСНААУГ: Замын ажлыг эхлүүлэхдээ шугам сүлжээний тооцооллыг хийгээгүйгээс дараа нь гарах сөрөг үр дагавар их байна

2021 оны 8 сарын 20

Arslan.mn

ОСНААУГ-ын харьяа Хэрэглэгчид үйлчлэх төв-12 нь энэ жил ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус төвийн ахлах инженер С.Буман-Аюушаас тодрууллаа. 

Arslan.mn

-Энэ жил хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулна уу?

-Манай Хэрэглэгчид үйлчлэх 12-р төв БГД-ийн 5 хорооны 86 орон сууцны 6435 өрх, 470 гаруй ААН-ийг ус дулаанаар хангаж, бохир усыг татан зайлуулдаг. 24 цагаар цахилгаан, сантехникийн засвар, үйлчилгээ хийдэг, 59 орон тооны бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэрэглэгчид үйлчлэх 12-р төв 2021 онд их засвараар 4 ажил, урсгал засвараар 22 ажил төлөвлөсөн. Их засварын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 33 хувьтай, урсгал засварын ажил 67 хувьтай явагдаж байна. 
Их засварын ажлаар гурван бага чадлын ус дамжуулах төв дээр халаалтын ялтсан бойлууруудыг шинэчлэн сольсон. Урсгал засварын ажлаар орон сууцуудын таслах хаалт болон гадна шугамуудын шахалт зэргийн засвар үйлчилгээг хийсэн. 
Харин өвлийн бэлтгэлийн ажил 80 хувьтай байна.

-Урсгал гурван ялтсыг сольсон гэлээ. Үүнийг сольсноор гарах эерэг үр дүнгүүдийн талаар?

-Бага чадлын ус, дулаан дамжуулах төв дээр ялтсан бойлуур сольсноор айл өрхийн халаалт доголдохгүй, жигд түгээгдэх боломжтой болно. 

-Модны 2-ын голын зам дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Модны 2-ын авто замыг өргөтгөх ажил 6-р сарын 20-ноос эхэлсэн. Тендер нь зам тээврийн яамнаас зарлагдсан. Gold-Ulzii гэх компани тендерт ялсан.
Инженерийн шугам сүлжээгүйгээр барилга байшин босно гэсэн ойлголт байхгүй. Тиймээс Улаанбаатар хотын газар доор байгаа дэд бүтцийг анхаарах шаардлагатай. Авто замыг засахдаа газар доор ямар шугам, сүлжээ байгааг нягталж, тодруулдаг. Гэхдээ энэ зам дээр тийм тодруулга хийгдээгүй бололтой.  Шууд нэг өдөр газар ухсан, шугам сүлжээ ил гарсан. Энд зам тавина, хавтан индүүдэж тавина гэсэн. Замаа тавиад, өвөл халаалтын шугам ачааллын үед цоороход зам эвдэрч дахин сольдог. 
Манай хэрэглэгчид үйлчлэх 12-р төвөөс өөрсдийн харьяа, ААН-тэй ярьж байгаад зам тээврийн яам, МХЕГ-ын комисс газар дээр нь хуралдаад авто зам доор байсан 60-аад метр газрыг явган хүний замд оруулж шилжүүлсэн. Компаниуд өөрсдөө турбан, хоолойнуудаа гаргасан. Харин газар шорооны ажлыг тендерт ялсан  Gold-Ulzii компани хийж байгаа. Гэхдээ зөөх шугамын 40 хувь л зөөгдөж, 60 хувь нь зам доор үлдэж байна.
Өчигдөр шахалт хийж үзээд энэ жилдээ цоорохгүй юм байна гэж үзсэн. Гэхдээ цоорох магадлалтай. Уг нь энэ асуудлыг цогцоор нь шийдсэн бол илүү дээр байх байсан.

Arslan.mn

ХҮТ-12-ийн Хэсгийн инженер Энхтөр

-Өнөөдрийн байдлаар засварын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ? Засвар хэзээ дуусах вэ? Хийгдэж байгаа засварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай хэрэглэгчид үйлчлэх 12-р төвийн 2021 онд хийж байгаа их засварын ажил 33 хувьтай, урсгал засварын ажил 76 хувьтай явагдаж байна. 
Өнөөдөр БГД-ийн 15-р хороо 3-р хорооллын нийт 16 орон сууц, 10 гаруй ААН-ийн халуун, хүйтэн усны транзит шугамыг салгах засварын ажил хийгдэж байна. Урьд нь, ус, дулаан дамжуулах 100-р төвийн харьяа 16 байр 2 жигүүрээрээ нэг транзит шугамаар тэжээгддэг байсан. Мөн  нэг байранд засвар үйлчилгээ хийхээр ус хаахад бүх байр хаагддаг байсан бол одоо энэ асуудлыг шийдэж  транзит шугамыг орц орцоор нь салгаж байна. Бид оршин суугчдад хүндрэл учруулахгүйн тулд энэ ажлыг хийж байгаа юм. 16 байрны 32 орцыг нэг нэгээр нь салгаж хийж байгаа гэсэн үг. 

-Засварын ажил хэзээ дуусах вэ? Одоогийн байдлаар хэчнээн хувьтай явж байна вэ?

-Манай ажил өнөөдрөөс эхэлж байгаа. Гэхдээ бид 0 зогсолтын үеэр халуун усны огтолгоонуудыг аваад, хаалт тавьсан. Тиймээс халуун ус хаагдахгүйгээр энэ ажил явагдаад маргааш гэхэд дуусна. Хүйтэн усны хувьд, ирэх долоо хоногоос усаа хааж огтолгоогоо авна. Ерөнхийдөө, ирэх долоо хоногийн лхагва гараг гэхэд бүрэн дуусна. 

-Дээрх орон сууцуудаас ямар дуудлага хамгийн их ирдэг вэ?

-Зуны улиралд ихэвчлэн босоо шугам юм уу, дундын өмчийн шугам дээр засвар үйлчилгээ хийдэг. Намар дотор тоноглолууд солигдох, бохир бөглөрөх асуудлуудаас болоод их дуудлага ирдэг. Мөн 9-р сараас халаалтын дуудлагууд их ирдэг. Ихэвчлэн паар солиулах, паар тавиулах дуудлагууд их ирдэг. 
Бид засвар, үйлчилгээ хийхдээ зайлшгүй шугамын ус буулгаж таардаг. Харин орц орцоор нь хааснаар шугамын усыг багаар буулгах, усны алдагдлыг багасгах боломжтой болох юм.

Arslan.mnArslan.mnШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630016
0 эможи

keyboard_arrow_up