ТЦА: Хичээл сургууль эхлэхтэй холбоотой явганаар зорчигчид зам тээврийн осолд өртөх нь ихэсч байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хот руу чиглэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүсэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна. Тодруулбал, "Нийт зам тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгдэж, онхолдох буюу хурд хэтрүүлснээс болж байна. Жолооч таны хурд орон нутгийн замд 80 км/ц хэтрүүлэхгүй байхаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ч таны хурд хэдий чинээ бага байна төдий чинээ та болон таны хайртай гэр бүл ах дүү хамаатан садан найз нөхдийн амь нас хамгаалагдах болно.
Хичээл сургууль эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөнд явганаар зорчиж яваад зам тээврийн осол ихсэх хандлагатай байгаад анхаарч замын хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна" гэлээ.