Хувийн хэвшлийнхэн улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж буйгаа Төрийн тэргүүнд уламжилжээ

2021 оны 8 сарын 20

Arslan.mn
Бид цар тахлын улмаас хязгаарлалтын дэглэмд ажиллаж, амьдрахаас өөр аргагүй нөхцөлд жил хагас гаруй болсон. Одоо цар тахлын нөхцөл байдалтайгаа дасан зохицож амьдрах цаг болсон гэдгийг дор бүрнээ хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Монголын ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Цар тахлын дараах эдийн засгийг яаж сэргээх вэ, хүндрэл, бэрхшээлээс гарах гарц, шийдэл олъё, хамтарч хэрэгжүүлье. Хувийн хэвшлийнхэн маань зовлон, жаргалаа яриг” гэж.

Хувийн хэвшлийг төлөөлж байгаа дээрх холбооны удирдлагууд үүнийг нь талархан хүлээж авчээ. Албаны мэдээнээс харвал ирэх сарын эхээр цар тахлын дараах эдийн засгийн сэргээх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийх нь. Зөвлөгөөнийг Ерөнхийлөгч өөрийн ивээл дор зохион байгуулж, Засгийн газар, яам, агентлаг, нийслэл хот гээд холбогдох байгууллагуудын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг оролцуулахад анхаарахаа ч хэлжээ.

“Хурал, зөвлөгөөнөөр улс хөгждөг бол аль хэдийн хөгжчихсөн. Хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан, ямар ч үр дүнгүй” гэсэн яриа бий. Харин Ерөнхийлөгч зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж ажиллахаа хэлж. Шаардлагатай бол хууль, эрх зүйн орчинг нь сайжруулах тал дээр ч гэсэн УИХ-тай тулж ажиллах бололтой.

Ерөнхийлөгчийн хэлсэн үг амьдрал дээр хэрэгжих эсэхийг цаг хугацаа харуулах биз. Ажил олгогчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл улс төрийн тогтвортой байдал чухал байгааг Ерөнхийлөгчид дахин дахин хэлсэн нь анхаарал татлаа. Тэдний нэг нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн. “Цар тахлын улмаас уул уурхайн салбар жил хагас орчим зогсонги байдалд байсан. Гэхдээ хамгийн гол нь улс төр тогтвортой байх нь туйлын чухал байна” гэж. Энэ бол Дотоодын нийт бүтээгдэхүүний 25, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарыг төлөөлдөг хүний үг.

Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ч түүнтэй адил байр суурьтай байгаа илэрхийлсэн байна. “Ажил олгогчид цар тахлын үед  эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт гээд олон байгууллагын адил бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Бид гагцхүү улс төрийн тогтвортой байдлыг хүсэж байна. Тогтворгүйтэх хэрээр хувийн хэвшлийнхэн ажлаа хэвийн  явуулахад бэрхшээл учирдаг” гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч тэдэнтэй санал нэг байгаагаа хэлсэн байна. Ямар ч байсан хувийн хэвшийнхэн ойрмогхон төр, засагтаа үгээ хэлж, цар тахлын дараа эдийн засгийг яаж сэргээх талаар дорвитой гарц, шийдэл олж, тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө хамтраад зүтгэх нь. Харин улстөржилт, эх захгүй бужигнаан л ажилд нь саад болохгүй байгаасай. Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг үг ч бий.  
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629998
0 эможи

DR WANG
2021-08-21 05:04
(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.
keyboard_arrow_up