Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийдэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар тус газарт хүргүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн мөнгийг данс руу нь шилжүүлж, харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг аж.
Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийж байжээ. Харин энэ сараас эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийнэ. Ташрамд дуулгахад, Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон Хүүхдийн мөнгийг банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг Хүүхдийн мөнгө олгох журамд шинээр оруулсан.
Ташрамд дуулгахад, Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон Хүүхдийн мөнгийг банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг Хүүхдийн мөнгө олгох журамд шинээр оруулсан. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгосугай. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоход шаардагдах санхүүжилтийг цаашид жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.