Хууль бусаар тарвага агнасан долоон зөрчлийг илрүүлжээ

2021 оны 8 сарын 20

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, сумдын Байгаль орчны байцаагчид хамтран тарваган тахал өвчин, хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулж байна.

Хууль бусаар тарвага агнасан долоон зөрчлийг илрүүлж, таван иргэнд 750 мянган төгрөгийн торгууль оногдуулан байгаль орчинд учирсан хохирлын 1.7 сая төгрөгийг нөхөн төлүүлж, долоон калибр бууг хураасан ба 11 тарвагны нойтон махыг шинжлүүлэхээр шилжүүлжээ.

Хайрхандулаан, Арвайхээр, Уянга, Тарагт, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан сум тарваган тахлын идэвхитэй голомттой бөгөөд эдгээр сумдын 4 мянган иргэнд тахлаас сэргийлэх вакцинд хамруулж эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629984
0 эможи

keyboard_arrow_up