ЭЕШ: Монголын түүхийн шалгалтад орон нутгийн сурагчид хамгийн өндөр оноо авав

2021 оны 8 сарын 19

Arslan.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэлсэн бол шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ. Монголын түүх хичээлийг 1,696 шалгуулагч сонгосон ч 1,258 нь шалгалтад орсон бөгөөд ирц 74.1 хувьтай байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байв.

Хамгийн өндөр буюу 92 оноо авсан зургаан шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид байна. Харин нийслэлээс 85 оноо авсан сурагч хамгийн өндөр оноо авсанд тооцогдож байна. 

ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой бөгөөд Англи хэлний шалгалтын дүн 15:30 цаг орчимд гарч эхлэх аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629976
0 эможи

keyboard_arrow_up