Офицеруудын ордноос Таван шар хүртэл 5 км дугуйн зам тавьжээ

2021 оны 8 сарын 19

Arslan.mn

Офицеруудын ордноос Таван шар хүртэл одоогоор 5000 у/м дугуйн замд хучилтын ажил хийгээд байна.

Нийт 23,7 км дугуйн зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. Энэхүү ажил удаашралтай байгаагаас Нийслэлийн Засаг даргын 2021.08.02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс дугуйн замын ажлыг хариуцан ажиллах үүргийг өгсөн.

Дээрх үүргийн дагуу дугуйн замын ажилд хяналт тавьж одоогоор 5000 у/м хучилт хийлгэн дугуйн зам дагуух үүсмэл хогийг цэвэрлэх үүргийг гүйцэтгэгч байгууллагад өгсөн боловч биелүүлээгүй аж.

Иймд өчигдөр орой дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг даалгавар өгч өнөө өглөө УБ хотын Захирагчийн ажлын албанаас хөдөлгөөн эхлэхээс өмнө биечлэн шалгаж хяналт тавьжээ.

Цаашид дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629975
3 эможи

Цэлмэг
2021-09-23 07:30
Явган хүний зам нь хүрэлцэхгүй байхад тэрийг нь хасаад дугуйн зам болгодог ямар илжиг шиг хүн тийм шийдвэр гаргадаг бнаа. Өөрөө тэр замаараа дугуйтай явах гээд үзээрэй.
Зочин
2021-08-22 10:32
Далимдуулаад арслантай гүүрэн дээр жорлонгийн гялгар хавтангаа хальтардаггүй юмаар сольж буян болно уу, өвөл хичнээн хүн унадаг гэж санана, яг л мөсөн каток болдог шүү!!!
Булган
2021-08-21 17:42
Хийж ядсаар бтал зун дууслаа эхнээс бүгдийг нь 100 хувийн гүйцэтгэлтэй хийж болдоггүй юмуу гарц боржур нь хүүхдийн тэрэгтэй байтугай явган хүн явахад хүндрэлтэй өчигдөр тэрэгтэй хүүхэдтэйгээ боржурт тээглэж машин замруу унаж үхэх дөхлөө хэнээс хариуцлага нэхэх үү
Иргэн
2021-08-20 08:18
Ингэж мөнгө унаахаа хэзээ болих юм бэ? Явган хүний замын хавтанг хуулж хаяад асфальт болгосноо бүтээн байгуулалт их ажил хийсэн гэж нэрлээд байна уу? Машингүй, дугуйгүй явган зорчигч хаагуур явах юм бэ, энэ ажил бол жил бүр замын хашлага сольж мөнгө угаадаг ажилтай агаар нэгэн буй.
keyboard_arrow_up