Голден парк хотхон орчмын 43 ширхэг гараашийг буулгаж, хоёр эгнээ авто зам, гэрэлтүүлэг, машины зогсоол байгуулна

2021 оны 8 сарын 19

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлд зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж буй.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Голден парк хотхоны хойд талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 43 ширхэг тоосгон гараашийг тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/308, А/309 дүгээр захирамжид үндэслэн албадан чөлөөлж эхэлжээ.

Тус гараашуудыг чөлөөлснөөр хоёр эгнээ авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, авто зогсоол бүхий бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

 

Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629974
24 эможи

Irgen
2021-08-20 10:59
Hangalttai ashgaa hvrtsen bizdee gd nuraasaan heleh vg oldoogvi shd kkk gehdee saruulhan saihan bn aa
Сануулга
2021-08-19 21:06
ийм грашууд тухайн үед зөвшөөрөлтэй баригдаж иргэд худалдаж авсан л байж таараа. Иймд нөхөн төлбөр өгөх ёстой.
irgen
2021-08-19 19:25
Bayr hurgie.Standart aldagdaj gishgeh gazargui bolj bn.Bayngol 5.6 horoo bairam dund tom 2 Tuts.Nomingiin ard nogoon bairni yg derged hashaa duuren hog 8 jil bolj bn.Gazriig huraaj niitiin ezemshil bolgoj.Mahni.jijiglengiin Tutsiig bugdiig zailuul.Hajuud tom supermarkat bhd Tutsend ochih hungui.huuhed ch cheleetei yvj chadahgui bn.
keyboard_arrow_up