Алга болсон хоёр хүүхдийг олсон, ДАХИН ХОЁР ХҮҮХДИЙГ хайж байна

2021 оны 8 сарын 19

Arslan.mn

2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа-2 хорооллын тоглоомын талбайд 5 настай эрэгтэй хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг 19 цаг 34 минутад авч шалгахад тус хүүхэд нь 1039 дүгээр байрны 4 орцонд найзуудтайгаа тоглож байсныг олж ээж Ц.Б-т хүлээлгэн өгчээ.

Хан-Уул дүүргийн 4 хороо Хангарьд сити 2 хотхоны...тоотоос Б эм 7настай хүүхэд тоглохоор гараад сураггүй байна гэсэн дуудлага мэдээллийг 18:38 цагт очиж шалгахад Б нь тус хотхонд оршин суух найзындаа орж тоглож байсныг олж тогтоон ээж А - д хүлээлгэн өгсөн байна. 

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт алга болсон хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагаа яг одоо үргэлжилж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629968
0 эможи

keyboard_arrow_up