Ц.ЦОГТБААТАР: Надад Засгийн газраас 30 сая төгрөг өгөөгүй байгаа

2021 оны 8 сарын 19

Arslan.mn

Токио-2020” зуны олимпын наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус бүр 15 сая төгрөг олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ талаар өнөөдөр Саид Моллай мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад зориулан Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 13-нд баярын ёслолтой гэсэн. Гэвч тухайн өдөр хэн ч надад мэдэгдээгүй, Монголын үндэсний олимпын хороо, төр засгийн ямар ч хүн надад баяр хүргээгүй” гэх мэдэгдэл хийсэн.

Үүнтэй холбоотойгоор олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатараас Засгийн газар хүлээн авч, 30 төгрөг өгсөн эсэхийн тодрууллаа. Тэрбээр “Засгийн газраас биднийг хүлээн авч, уулзаагүй. Би 30 сая төгрөг аваагүй. Биднийг хэзээ хүлээн авч уулзахыг мэдэхгүй байна. Одоо гэр бүлийнхэнтэйгээ Баянхонгор аймаг руу явж байна” гэлээ.

 

Ц.ЦОГТБААТАР: Надад Засгийн газраас 30 сая төгрөг өгөөгүй байгаа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629965
3 эможи

keyboard_arrow_up